Pick n Pay – Харилцагч Байгууллагыг холбосон төлбөрийн цогц шийдэл

Pick n Pay нь харилцагч болон байгууллагыг холбосон төлбөрийн цогц шийдэл бөгөөд харилцагч дэлгүүр, худалдаа үйлчилгээний төв, онлайн дэлгүүрээс худалдан авалт хийхдээ Pick n Pay ашиглан төлбөрөө бүтнээр, хуваан төлөлх, АрдКойноор төлөх, байгууллага дээрх 3 сонголтоор төлбөрөө хүлээн авах боломжтой цогц үйлчилгээ юм.

Харилцагч танд дараах боломжийг олгож байна.

Бүтэн төлөх

Та Ард Апп болон бүх банкны аппын QPay-ээр төлбөрөө бүтэн төлөх боломжтой. Ард Аппаар хийсэн гүйлгээ бүрт АрдКойны урамшуулалтай. АрдКойн ашиглан төлөлтөө 100% хийх боломжтой.

Хуваан төлөх

Бүтээгдэхүүн, үйлчилгээний үндсэн үнээс өөр ямар ч нэмэлт төлбөр төлөхгүйгээр, хүүгүй, шимтгэлгүй 15 хоногийн давтамжтайгаар 3-5 хуваагаад 60 хүртэл хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой.

Урамшуулал

* Худалдан авалт бүрийн 1 хувьтай тэнцэх АрдКойны урамшуулалтай.
* Амжилттай төлөлт бүрт худалдан авалтын эрх нэмэгдэнэ.

АрдКойноор урамшуул

Төлбөрөө 25%-100% хүртэл АрдКойн ашиглан төлөх боломжтой.

Pick n Pay хамтрагч байгууллагууд

Бишрэлт, Говь, Technozone, ItZone, Xiaomi, Гялс эмнэлэг, Steppe Arena, Ecco, Dr.Oracle, Ruby Rose, Cloud Nine, Лхамур зэрэг бэлэн хувцас, аялал, электрон бараа, эрүүл мэнд, гоо сайхан, мотоцикл, нислэгийн тикет, даатгал, эмнэлгийн чиглэлийн 130 орчим байгууллагуудад ашиглах боломжтой.

Байгууллага танд дараах боломжийг санал болгож байна.
  • Борлуулалтын орлогоо шууд хүлээн авах
  • Төлбөрөө Төгрөгөөр болон АрдКойноор хүлээн авах, АрдКойноор төлсөн төлбөрийг төгрөгөөр хөрвүүлэн авах
  • Веб хувилбар ашиглан борлуулалтаа хянах, дансны хуулга, үлдэгдэл шалгах, гүйлгээ шивэх, батлах зэрэг шатлал бүрд эрхийн тохиргоог тохируулах
  • Урамшууллын оноотой болох, үнийн дүнгийн хүссэн хувиар харилцагчаа АрдКойноор урамшуулах