Fast Cash он-лайн зээл түгээмэл асуулт

1. Fast cash хэрхэн авах вэ?

Та Ард Апп-н үндсэн цэснээс Зээл цэсийг сонгоно. Түүний дараагаар (+) тэмдгийг дарж өөрт шаардлагатай үнийн дүнгээр болон шаардлагатай хугацаагаар зээлийн хүсэлтийг явуулна.

2. Гэрээ байгуулах салбарууд хаана вэ?

Taны зээл зөвшөөрөгдсөн тохиолдолд Та Ард Апп дахь БАЙРШИЛ цэсээс гэрээ хийх боломжтой бүх Монгол Шуудангийн салбарын байршлуудыг харах боломжтой. Гэрээ байгуулахын тулд та Улаанбаатар, Дархан, Эрдэнэт харьяалалтай байх хэрэгтэйг анхаарна уу.

3. Ард Аппдаа хэрхэн мөнгө шилжүүлэх вэ?

Taны зээл зөвшөөрөгдсөн тохиолдолд Та Ард Апп дахь БАЙРШИЛ цэсээс гэрээ хийх боломжтой бүх Монгол Шуудангийн салбарын байршлуудыг харах боломжтой. Гэрээ байгуулахын тулд та Улаанбаатар, Дархан, Эрдэнэт харьяалалтай байх хэрэгтэйг анхаарна уу.

4. Зээлээ хэрхэн эргэн төлөх вэ?

Та өөрийн авсан зээл дээрээ дарсан тохиолдолд Төлөх болон Хаах гэсэн товч үүссэн байгаа. Хэрвээ та сарын төлөлтөө хийх тохиолдолд Төлөх товчыг дарж хийх бөгөөд, хэрвээ та зээлээ бүтэн хаах бол Хаах гэсэн товчыг дарж зээлээ хаах юм.

5. Зээлээ сунгах боломжтой юу?

Боломжтой. Та хуримтлагдсан хүүгээ төлснөөр зээлээ 10 сарын хугацаанд сунгах боломжтой.

6. Зээлээ хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд?

Зээлийн хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд эргэн төлөлт хийх хүртэл таны АрдКойны дансыг царцаах бөгөөд шилжүүлэг болон арилжаа хийгдэх боломжгүй болно.

Мөн хугацаа хэтэрсэн зээлийн мэдээлэл Монгол Банкны Зээлийн Мэдээллийн санд зээлийн ангилал бууран бүртгэгдэх юм. Ингэснээр Монголбанкны журмын дагуу бусад банк, санхүүгийн байгууллагаас зээл болон лизингийн үйлчилгээ авах боломжгүй болохыг анхаарна уу.

7. Нууц үгээ болон дугаараа солиулах шаардлагатай тохиолдолд яах вэ?

Та нууц үгээ мартсан тохиолдолд аппликейшний дэлгэц дээрх ПИН код сэргээх цэсийг сонгож, нууц үгээ И-мэйл болон утасны дугаараас сэргээх боломжтой. Бүртгэлтэй утасны дугаараа мартсан болон солисон тохиолдолд та help@ard.mn хаяг-руу хүсэлтээ илгээх боломжтой.

Website: ardcredit.com
Facebook: facebook.com/ArdCredit
Email: help@ard.mn
Лавлах утас: 77003322

Жижиг дунд бизнес түгээмэл асуулт

1. ЖДБ зээл хэрхэн хүсэлтээ гаргах вэ?

http://bit.ly/BusinessArdFinancialGroup вэб хаягаар үйл ажиллагааны талаар мэдээлэл, орлого, өр төлбөрийн мэдээлэл, ямар зориулалтаар, хэдий хэмжээний зээл хүсч байгаа тухай мэдээлэл илгээнэ. Ингэснээр цар тахлын үед олон тийш явж, их цаас цуглуулж явах ажлыг хөнгөвчилж байгаа юм.

2. ЖДБ зээлд ямар нөхцөл, шаардлага хангасан хувь хүн болон хуулийн этгээд хамрагдах вэ?

Үйл ажиллагаа тогтвортой явагдаж буй, зээлийн төлбөр эргэн төлөгдөх орлого нотлогдох, зээлийн хэмжээнд хамаарах барьцаа хөрөнгийн шаардлага хангасан байх

3. Өвөл зогсолттой байдаг бизнес авч болох уу?

Болно, улирлын чанартай бизнесийн орлого зогсонги үед үндсэн зээлээс тухайн хугацаанд чөлөөлөгдөх боломжтой.

4. Зээлийн барьцаанд юу барьцаалж болох вэ?

Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгө барьцаалж болно

5. Бизнесийн орлогоо хэрхэн нотлох вэ?

Байгууллага бол санхүүгийн тайлан, идэвхтэй үйлчилгээ борлуулалтын гэрээгээр. Хувь хүн бол хар дэвтэр, банкны дансны хуулга