АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН САНХҮҮ ЭРХЭЛСЭН ЗАХИРЛААР ХҮРЭЛБААТАРЫН БИЛГҮҮН ТОМИЛОГДЛОО.

2022-01-06 11:53

Ард Кредит ББСБ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар Х.Билгүүн томилогдсоныг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргаас мэдэгдэж байна.

Х.Билгүүн нь компанийн санхүүгийн үйл ажиллагааг стратеги, төлөвлөгөөтэй нийцүүлэн удирдаж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэн ашиг, эрсдэлийн харьцааг зохистой түвшинд тогтоож,харилцагчдад өндөр өгөөж хүртээж, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдаас компанид хөрөнгө оруулалт татах ажлыг хариуцан ажиллах юм.

Х.Билгүүн нь Сангийн яаманд Дэлхийн банкны төслийн зөвлөх, Санхүүгийн Зохицуулах Хороонд Үнэт цаасны газар болон Мөнгө угаахтай тэмцэх албанд Ахлах Референт, МөнхБумууд ХХК-д Санхүү эрхэлсэн захирал зэрэг Төрийн болон Хувийн салбарт удирдах албан тушаалыг хашиж ажилласан бөгөөд төсвийн төлөвлөлт, хөрөнгийн зах зээл, санхүүгийн менежмент зэрэг чиглэлд мэргэшсэн.

Тэрээр МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд Олон улсын эдийн засгийн онол мэргэжлээр Бакалавр, Эдийн засгийн онол мэргэжлээр Магистр, Их Британийн засгийн газрын Чевенингийн тэтгэлгээр Гласговын Их сургуулийн Адам Смит Бизнесийн сургуульд Санхүүгийн таамаглал, хөрөнгө оруулалт мэргэжлээр Магистрын зэргийг тус тус хамгаалсан. Мөн АНУ-ын Виржиниагийн их сургууль, Сингапур дахь Олон Улсын Валютын Сан, Лондонгийн Бизнесийн Их Сургууль, Азербайжаны Хазарын Их сургууль зэрэг олон улсын эдийн засаг, санхүүгийн чиглэлийн нийт 30 орчим богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан.

Ард Кредит нь Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн хөрөнгө оруулалттай, 14 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэй нээлттэй хувьцаат  компани бөгөөд Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ардын Тэтгэврийн Данс, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);

MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;

MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;

MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;

MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;

MSE:BUN (03089) Булган Ундрага ХК

MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Кредт ББСБ ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 13 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7700 3322

И-мэйл хаяг: info@ardcredit.com

Вэб сайт: ardcredit.com