АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН САНХҮҮ ЭРХЭЛСЭН ЗАХИРЛААР ДАВААНЯМЫН ЛХАГВА-ОЧИР ТОМИЛОГДЛОО

2023-09-12 11:06

Д.Лхагва-Очир нь компанийн санхүүгийн үйл ажиллагааг стратеги, төлөвлөгөөтэй нийцүүлэн удирдаж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэн ашиг, эрсдэлийн харьцааг зохистой түвшинд тогтоож, харилцагчдад өндөр өгөөж хүртээж, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдаас компанид хөрөнгө оруулалт татах ажлыг хариуцан ажиллах юм.

Д.Лхагва-Очир нь Худалдаа Хөгжлийн Банканд Эрсдэлийн удирдлагын газарт эрсдэлийн шинжээчээр, Ард Кредит ХК-д Санхүүгийн менежерээр ажиллаж ирсэн бөгөөд банк санхүүгийн салбарт 5 жил ажилласан туршлагатай. 

Тэрээр МУИС-ийн Бизнесийн сургуулийг Санхүү менежмент чиглэлээр төгссөн бөгөөд одоогоор Олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч (CFA) цолны III түвшний шалгалтыг горилж байна.

Ард Кредит нь Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос авсан нийт 7 тусгай зөвшөөрлийн хүрээнд 1 сая гаруй харилцагчиддаа санхүүгийн дэвшилтэт үйлчилгээ үзүүлэгч финтек, нээлттэй хувьцаат компани юм

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Кредит ББСБ ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх 

Холбогдох утас: 7700 3322 

И-мэйл хаяг: info@ardcredit.com 

Вэбсайт: ardcredit.com