АРД КРЕДИТ ББСБ ХК НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАХААР БОЛЛОО

2023-09-11 12:08

Улаанбаатар хот, Монгол Улс, 2023-09-11 Ирээдүйн ур чадвар, технологийг цаг хугацааны товчлолоор авчирч, тогтвортой хөгжлийг түргэсгэж, өндөр өгөөж бий болгох эрхэм зорилготой Ард Кредит ББСБ ХК 2023 оны 9 сарын 1-ний өдөр  Санхүүгийн Зохицуулах Хорооноос нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлөө авлаа. Зөвшөөрлийн хүрээнд компани одоогоор гаргаад буй 280,000,000 ширхэг хувьцааны 30 хувьтай тэнцэхүйц хэмжээний хувьцааг олон нийтэд нэмж санал болгох юм.

Ард Кредит нь 2019 онд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсноос хойш жил бүр хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж, өдгөө 13,646 (2023.II улирал) хувьцаа эзэмшигчтэй компани болж, 2023 оны II улиралд компанийн засаглалын кодексын үнэлгээний тайлангаар Хөрөнгийн биржийн I ангиллын  засаглал сайтай TOП-10 компанийн нэг болсон юм.

Компани нь хувьцаагаа олон нийтэд санал болгосноос хойш 2018-2022 хүртэл 4 жилийн хугацаанд харилцагчийн тоогоо 1,000 дахин, нийт хөрөнгө болон зээлийн багцаа 5.5 дахин, цэвэр ашгаа 6.0 дахин өсгөж ₮ 4.2 тэрбумтай тэнцэх ногдол ашиг болон хувь тэнцүүлсэн урамшуулал нийт хувьцаа эзэмшигчдэдээ олгосоор ирсэн юм.

Нэмэлт хувьцааны хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх (FPO) үндсэн андеррайтераар Стандарт Инвестмэнт ҮЦК ХХК ажиллаж байгаа бол туслах андеррайтераар Ард  Секюритиз ҮЦК ХХК ажиллаж байна.

Ард Кредит ББСБ нь Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос авсан нийт 7 тусгай зөвшөөрлийн хүрээнд 1 сая гаруй харилцагчдадаа санхүүгийн дэвшилтэт үйлчилгээ үзүүлэгч финтек, нээлттэй хувьцаат компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

Ард Кредит ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх 

Холбогдох утас: 7700 3322 

И-мэйл хаяг: info@ardcredit.com 

Вэбсайт: ardcredit.com