АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2023-02-28 16:09

Ард Кредит ББСБ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын эчнээ санал хураалтын саналын хуудсыг 2022 оны 12 сарын 23-ны өдрөөс 2023 оны 2 сарын 06-ны өдрийг хүртэл хүлээн авсан бөгөөд эчнээ санал хураалтад хувьцаа эзэмшигчид 79.8 хувийн ирцтэйгээр оролцов.

Тооллогын комиссын дарга С.Намжилмаа дүгнэлт хийснээр: 280,000,000 ширхэг энгийн хувьцаанаас 223,702,597 ширхэг буюу 79.8 хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцож, эчнээ санал хураалтыг хүчин төгөлдөрт тооцов. 

Эчнээ санал хураалтаар дараах асуудлуудыг шийдвэрлэв. Үүнд:

1. Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох

2. Энгийн хувьцааг нэмж гаргахыг зөвшөөрөх тухай 

Санал хураалтын үр дүнд: 

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн гишүүнээр:

  • Чулууны Ганзориг
  • Одончимэдийн Одбаяр
  • Барамсайн Ганбат
  • Гэрэлтийн Тэлмэн
  • Галнямын Уянга
  • Батбилэгийн Золбоо

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнээр:

  • Ванчигийн Ганзориг
  • Батсүрэнгийн Солонго
  • Сүхбаатарын Энхчимэг нар томилогдлоо. 

Мөн 99.9 хувийн саналаар Ард Кредит ББСБ ХК-ийн энгийн хувьцааны 30 хүртэлх хувь буюу 84,000,000 ширхэг хүртэлх энгийн хувьцааг нэмж гаргахыг зөвшөөрлөө.