АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2022-12-20 17:30

Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 сарын 15-ны 2022/35 тоот тогтоолын дагуу Эчнээ санал хураалтаар Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдах тухай зарлаж байна

Хувьцаа эзэмшигчдэд саналын хуудас хүргүүлэх хугацаа: 2022 оны 12 сарын 23-ны өдөр

Саналын хуудас хүлээж авах эцсийн өдөр: 2023 оны 02 сарын 06-ны өдөр

Компанийн оноосон нэр: Ард Кредит ББСБ ХК

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
  2. Энгийн хувьцаа нэмж гаргахыг зөвшөөрөх;

Бүртгэлийн өдөр: 2023 oны 01 сарын 04

Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  1. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн анкет, танилцуулга;
  2. Нэмж гаргах энгийн хувьцааны танилцуулга;
  3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудасны загвар;
  4. Хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолын төсөл.

Хувьцаа эзэмшигч та 2023 оны 02 сарын 06-ны өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтраул Тауэр барилгын 13 давхарт 1313 тоотод ирж хурлын матераилтай танилцан саналаа өгөх, эсвэл компанийн shareholders@ardcredit.com цахим хуудсаар хурлын материалтай танилцаад саналаа ирүүлэх боломжтой.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын утсаар холбогдон авна уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр барилгын 13 давхарт 1313 тоот, Утас: 77003322, 88073015

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС