by

Танилцуулга

Алсын хараа

Бид Монгол Улсад банкны үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлж, санхүүгийн боловсролыг дэлгэрүүлэх зорилго бүхий нийгмийн хариуцлагын тэргүүлэгч байгууллага болно.

Эрхэм зорилго

Ард Кредит нь санхүүгийн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн зах зээлд манлайлж ажиллана.

Үнэт зүйлс

Сэтгэл ханамжтай ажиллагсад
Харилцагч төвтэй, шинэлэг үйлчилгээ
Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Тогтвортой өндөр өгөөж

Компанийн тухай:

Ард Кредит ББСБ ХХК нь 2011 оны 4-р сард үүсгэн байгуулагдан Монгол улсад бичил болон жижиг зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэлийн хөрөнгө оруулалттай үндэсний компани юм. Бидний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь орчин үеийн дэвшилтэт аргачлалыг ашиглан бичил болон жижиг зээлийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх юм.
Ард Кредит нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр

• Зээлийн үйл ажиллагаа
• Гадаад валютын арилжаа
• Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх
• Хаалттай өрийн бичиг
• Итгэлцлийн үйлчилгээ
• Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх

Бид дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж, өндөр хурдаар өсөн дэвжиж зах зээл дээрх тэргүүний байр сууринд гарах зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

Компанийн түүх

Интергрупп Интернэшнл ХХК-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдав

2011

• Шинэ хөрөнгө оруулалт хийгдэж, шинэ баг бүрэлдэхүүнтэйгээр зах зээл дээр манлайлагч байгууллага болох зорилго тавин ажиллаж эхлэв.

• Эхний хөрөнгө оруулалт амжилттай явагдаж, Ард Санхүүгийн Нэгдлийн 50 хувийн хөрөнгө оруулалттай компани болж, компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оров.

• Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбоо (ХБСХДХ)-той хамтарч хөдөө орон нутгийн иргэдэд бичил зээл олгож эхлэв.

2013

• СЗХ-ны зөвшөөрлөөр анхны хаалттай өрийн бичгээ амжилттай гаргаж нийт 550 сая төгрөгийн санхүүжилт босгов.

• Хувьцаа эзэмшигчдэдээ анхны ноогдол ашгийг хуваарилав.

• Итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэв

• Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан (БСХС)-тай хамтран ажиллаж, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айл өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхлэв.

2014

• Хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орж, Ард Санхүүгийн Нэгдэл нь компанийн 58 хувийг эзэмших болов.

• БСХС-гаас 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилт авч, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой 135 айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх зээл олгов.

2015

• СЗХ-ны шинэ журмын дагуу Хөрөнгө удирдлагын үйл ажиллагаа эрхлэх төрөлд хамрагдах ББСБ болов.

• Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулга Уулзалтыг зохион байгуулж үндэсний хөрөнгө оруулагчдын хөдөлгөөнийг эхлүүлэв.

• Хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орж, Ард Санхүүгийн Нэгдэл нь компанийн 80.7 хувийг эзэмших болов.

• Хувь нийлүүлсэн хөрөнгөө 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн СЗХ-ны шалгуур үзүүлэлтийг ханган ажиллалаа.

• Худалдан авалтын зээлийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлэн, 10 гаруй бэлтгэн нийлүүлэгчтэй ажиллаж эхэллээ.

2016

• ББСБ-уудаас салбартаа анхлан Кредит картын бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлэв.

• Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ББСБ-уудаас салбартаа хамгийн бага зээлийн хүүтэй байгууллага болон ажиллаж эхэлсэн.

• ГрэйпСити ХХК-тай стратегийн түвшинд хамтран ажиллахаар болж, Поларис үндсэн банкны систем болон Мостмони үйлчилгээг нэвтрүүлэх гэрээ байгууллаа.

• 2017 оны зургадугаар сарын 22-нд СЗХ-ноос Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллав.

• Бид хаалттай хүрээнд компанийн бонд гаргаж хөрөнгийн зах зээл дээрээс 1.7 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв.

• “Ард”-ын санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх Шангри-Ла Молл салбар үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхэллээ.

• Нэгдэл компанийн хамтын ажиллагааны хүрээнд Крипто Үндэстэн Чуулга Уулзалтыг амжилттай зохион байгуулж, криптовалют болон блокчэйн технологийн талаар ард иргэдэд
тэгш мэдээлэл өгөх, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад үйлчилгээгээ танилцуулах боломжийг олгосон юм.

2017