by

Хөдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбооны зүүн бүсийн 2-р чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө.2015-06-17 15:20

ХДБСХДХ-ноос зохион байгуулсан зүүн бүсийн 2-р чуулга уулзалт 2015 оны 6 сарын 11-14ны хооронд Сүхбаатар аймгийн Онгон суманд болж өнгөрлөө. Энэ удаагийн уулзалтанд нийт 10 гаруй хоршоодуудын 70 гаруй гишүүд оролцлоо.Шинээр томилогдсон ХДБСХДХ-ны гүйцэтгэх захирал Ч.Гантулга 2014 оны ажилын тайлан болон 2015 оны ажилын төлөвлөгөөг танилцуулсан бол Ард Санхүүгийн Нэгдэлийг төлөөлөн Ч.Ганзориг хүрэлцэн ирж Ард Санхүүгийн Нэгдэл болон Ард Кредит ББСБ-н танилцуулга хийлээ. Мөн ХБСХДХ-н дэд ерөнхийлөгч Б.Давхарбаяр “Манлайлал” сэдвээр илтгэл тавин ХБСХДХ-н сургалт хариуцсан захирал Батбаяр “Идэвхижүүлэлт” сэдвээр сургалт орон ТэнГэр Системс ХХК-н программист Л.Баасандорж “Тербиум” санхүүгийн програм хангамжаа танилцууллаа . Сангийн яамны 100 жилийн ойн медалиар 3 хүнийг шагнаж, Холбооны зүгээс 2014 шилдэг 3 ажилчинг шалгаруулсан бол шилдэг хоршоогоор Дорнод аймгийн Цагаан Овоо сумын “ЗОНОЙ ХЭШЭГЭ ХЗХ” шалгарлаа.

IMG_9440 IMG_9387 IMG_9230 IMG_9105 IMG_9047 IMG_9035 IMG_8996 IMG_8978 IMG_8903