by

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: Таван жилийн ойн баяр2016-04-28 15:10

Бичил санхүүгийн салбартаа манлайлагч Ард Кредит ББСБ (Ард Кредит) нь харилцагчид, хамтран ажилладаг байгууллагууд, хувьцаа эзэмшигчдийнхээ хамтын ажиллагааны үр дүнд амжилттай ажиллаж ирсэн билээ. Бидний үйл ажиллагааг хурдацтай өсөхөд дэмжсэн Та бүхэндээ үүсгэн байгуулагдсаны 5 жилийн баярын мэнд хүргэж байна.

Ард Кредит нь 2011 оны 4 дүгээр сард Интергрупп Интернэшнл ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж Монгол Улсад бичил болон жижиг зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2013 онд компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд томоохон өөрчлөлтүүд орж Ард Санхүүгийн Нэгдэл (АСН)-ийн хөрөнгө оруулалттай үндэсний компани болсон юм. Байгууллагын маань үйл ажиллагааны үндсэн чиглэл нь орчин үеийн дэвшилтэт аргачлалыг ашиглан бичил болон жижиг зээлийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхэд оршино.

Манай байгууллага нь компанийн сайн засаглалыг бий болгон ил тод нээлттэй байдлыг компанийн үйл ажиллагааны бүхий л түвшинд нэвтрүүлж, нийгмийн хариуцлагыг дээдлэн улс орныхоо санхүүгийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсан, харилцагчиддаа дэвшилтэт технологийг ашиглан шинэлэг, чанартай шийдлээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх эрч хүчтэй байгууллага болохын төлөө хичээж ажиллаж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Ард Санхүүгийн Нэгдэл-ийн бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Актив, Ард Капитал Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компаниуд багтаж байна. Мөн хөрөнгө оруулалтын сангаас Техник Технологийн Дээд Сургууль, Номын Хишиг, Уайлд Дижитал Эйжэнси, ТэнГэр Системс зэрэг санхүүгийн бус үйл ажиллагаа явуулдаг компанид хөрөнгө оруулалт хийн, удирдлагад нь идэвхтэй оролцож, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгон ажиллаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд болно.