by

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: Лизингийн зээл буюу худалдан авалтын зээлийг олгож эхэллээ.2016-07-21 14:39

Ард Кредит ББСБ нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэх, зээлийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх үүднээс лизингийн зээл буюу худалдан авалтын зээлийг олгож эхэллээ.

Лизингийн зээлийн бүтээгдэхүүн нь харилцагчдын  хэрэгцээнд шаардлагатай бүх төрлийн автомашин болон мотоциклийг уян хатан нөхцөлтгэйгээр нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүйгээр авах боломжийг олгож байгаагаараа бусад зээлийн бүтээгдэхүүнээс давуу талтай юм.

FB Post leasing_Artboard 3

Ард Кредит ББСБ нь 2011 онд үүсгэн байгуулагдаж санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттай үндэсний компани юм. Бидний эрхэм зорилго бол орчин үеийн дэвшилтэт аргачлалыг ашиглан бичил зээлийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхэд оршино.

Ард Санхүүгийн Нэгдэл буюу Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй манлай компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм.

Ард Санхүүгийн Нэгдэлийн бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Секюритиз, Ард Актив, Ард Капитал Менежмент, Монгол Шуудан, Алтан Хоромсог, Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) болон Хөрөнгө Оруулагч Үндэстэн компани багтаж байна.

Ард Санхүүгийн Нэгдэлийн хөрөнгө оруулалтын сангаас Техник Технологийн Дээд Сургууль, Номын Хишиг, Уайлд Дижитал Эйжинси, Тэнгэр Системс зэрэг санхүүгийн бус үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийн, удирдлагад нь идэвхитэй оролцож, харилцан ашигтай, хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгон ажиллаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн бренд болно.