by

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: Жилийн тайлан 20152016-04-25 16:16

Ард Кредит ББСБ (Ард) нь жил бүр компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн үр дүнгийн тайлангаа харилцагчиддаа болон хувьцаа эзэмшигчиддээ танилцуулдаг салбартаа анхдагч байгууллага билээ. Та бүхэнд хоёр дахь жилдээ жилийн тайлангаа толилуулж байгаадаа баяртай байна.

Ард нь 2011 онд үүсгэн байгуулагдан Монгол улсад бичил зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Ард Санхүүгийн Нэгдэл-ийн хөрөнгө оруулалттай компани юм. Бидний эрхэм зорилго бол орчин үеийн дэвшилтэт аргачлалыг ашиглан бичил зээлийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхэд оршино.

Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Ард Санхүүгийн Нэгдэл-ийн бүрэлдэхүүнд АрдДаатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Актив, Ард Капитал Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компаниуд багтаж байна. Мөн хөрөнгө оруулалтын сангаас Техник Технологийн Дээд Сургууль, Номын Хишиг, Уайлд Дижитал Эйжэнси, ТэнГэр Системс зэрэг санхүүгийн бус үйл ажиллагаа явуулдаг компанид хөрөнгө оруулалт хийн, удирдлагад нь идэвхтэй оролцож, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгон ажиллаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд болно.