by

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: Бид тайлан мэдээллээ олон улсын Microfinance Information Exchange (MIXMarket) байгууллагын www.themix.org вэбсайтад байршуулдаг боллоо.2016-07-26 16:52

Ард Кредит ББСБ нь олон улсын жишигт нийцэхүйц компанийн сайн засаглал, ил тод байдлыг хэрэгжүүлэх, Монгол улсын бичил санхүүгийн салбарт жишиг байгууллага болох зорилгынхоо хүрээнд өөрсдийн тайлан мэдээллээ олон улсын Microfinance Information Exchange (MIXMarket) байгууллагын  www.themix.org вэбсайтад байршуулдаг боллоо.

Mix_Market_Logo_HI_Res

Бичил санхүүгийн байгууллагууд MIXMarket дээр тайлан мэдээллээ байршуулснаар санхүүгийн ил тод байдлаа ханган ажиллахын зэрэгцээ бичил санхүүгийн салбарт хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдийн анхаарлыг татах бололцоотой болдог давуу талтай байдаг.

MIXMarket нь дэлхийн бичил санхүүгийн байгууллагуудын дата мэдээллийн төв бөгөөд 2002 оны 6-р сард АНУ-ын нийслэл Вашингтон хотноо ашгийн бус байгууллага статустайгаар үүсгэн байгуулагдсан юм. Тус байгууллага нь Азербайжан, Энэтхэг, Марокко болон Перу улсууд дахь  салбар нэгжүүдээрээ дамжуулан үйл ажиллагаа явуулдаг дэлхийд танигдсан байгууллага бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхий даяар 94,000,000 зээлдэгчдэд хүрч үйлчилж буй 2,100 орчим бичил санхүүгийн байгууллагууд MIXMarket дээр санхүүгийн болон нийгмийн гүйцэтгэлийн дата мэдээллийг тогтмол тайлагнадаг ба Билл & Мелинда Гэйтс Сан, CGAP, MasterCard Сан, IFAD, Майкл & Сюзан Делл Сан, DFID болон Сити Сан зэрэг дэлхийн хэмжээний томоохон түншүүдтэй хамтран ажиллаж байна