by

Санхүүгийн зохицуулах хорооноос 600 сая төгрөгийн бонд-ын эрх авлаа2015-04-07 12:55

Ард Санхүүгийн Нэгдэлийн охин компани болох Ард Кредит ББСБ ХХК (Ард) нь анхныхаа хаалттай өрийн бичиг гаргах зөвшөөрлийг Санхүүгийн Зоохицуулах Хорооноос авсныг мэдэгдэхэд баяртай байна. Ард нь нийт 600 сая төгрөгийг дотоодын даатгалын компаниуд болон хөрөнгө оруулагчдаас босгохоор төлөвлөж байгаа билээ. Бид энэхүү санхүүжилтыг босгосоноор бичил зээлийн үйлчилгээгээ илүү өргөн хүрээнд, шинэлэг аргачлал ашиглан иргэдэд хүргэх бололцоотой болж байна.
Ард нь 2011 онд үүсгэн байгуулагдан Монгол улсад бичил зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэлийн хөрөнгө оруулалттай компани юм. 2013 оны 6 дугаар сард бид үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж, дэвшилтэт технологи ашиглан бичил зээлийн үйлчилгээг Монгол улсын иргэдэд хүргэх зорилгоор салбартаа олон жилийн мэдлэг, туршлага хуримтлуулсан хөрөнгө оруулагчдыг татсан юм. Энэхүү хөрөнгө оруулалтыг татан компанийн стратеги болон бодлогын түвшинд шинэчлэл хийснээр Ард нь зах зээл дээрх байр сууриа өргөжүүлэн тэргүүлэгч болох зорилготой ажиллаж байна.
Ард Санхүүгийн Нэгдэл нь салбартаа тэргүүлэгч аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийн удирдах замаар санхүүгийн салбарт голлон үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын компани юм. Мөн түүнчлэн өөрсдийн гадаад харилцаа болон мэдлэг туршлага дээрээ үндэслэн улс дамнасан хөрөнгө оруулалтуудыг хийн ажиллах төлөвлөгөөтэй.
Ард Санхүүгийн Нэгдэл нь одоогийн байдлаар Ард Даатгал, Ард Кредит ББСБ, Монет Капитал Хөрөнгө Оруулалтын Банк, болон мөн бусад төрөлжсөн компаниуд хөрөнгө оруулалтууд эзэмшиж байна.