by

ИНФОГРАФИК: ББСБ-ын зах зээлийн мэдээлэл2015-11-09 11:13

Монгол улсын санхүүгийн салбарт арилжааны банкууд голлох үүргийг гүйцэтгэж ирсэн ч амьжиргааны доод түвшинээс доогуур орлоготой иргэд, бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн зөвөлгөө өгөх, зээлийн үйлчилгээ үзүүлж ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ууд өөрсдийн хувь нэмэрээ оруулан ажиллаж байна. Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дагаж бичил санхүүгийн салбарт төвлөрөн ажиллаж байсан зарим арилжааны банкуудын стратеги аажмаар өөрчлөгдөн орон зайгаа тэлж, зах зээлийн томоохон салбарууд руу шилжиж байна. Мөн томоохон банкуудын хувьд бичил бизнес эрхлэгчдэд хүрч үйлчлэх боломж нь хязгаарлагдмал байдаг ба ББСБ-ууд илүү уян хатан, шуурхай ажиллах боломжтой байдаг билээ. Иймд сүүлийн үед Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны тусгай зөвшөөртэй ББСБ-ууд олноор байгуулагдах болсон бөгөөд үүнийг дагаад бүтээгдэхүүн үйлчилгээ нь сайжирч, цар хүрээ нь өсөж байна.

magazine-03