by

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: Зээлийн өргөдлийг цахим хэлбэрээр хүлээн авдаг боллоо.2015-07-27 13:41

Ард Кредит нь бүтээгдэхүүн  үйлчилгээгээ өргөжүүлэх, харилцагчиддаа түргэн шуурхай зээлийн үйлчилгээ хүргэх үүднээс зээлийн өргөдлийг цахим хэлбэрээр хүлээн авдаг боллоо. Цахим зээлийн зорилго нь бизнес эрхлэгчид,  залуучууд болон оюутнууд, албан байгууллагын ажиллагсад гэх мэт өдөр тутмын цахим хэрэглээ өндөртэй иргэдийн яаралтай, хурдан шуурхай санхүүгийн хэрэгцээг хангахад зориулан олгох зээлийн үйлчилгээ юм.

12

Харилцагч нь цаг алдалгүйгээр зээлийн хүсэлтээ илгээх боломжтой төдийгүй онлайн зээлийн өргөдөл нь үнэ төлбөргүй, ойлгомжтой, хялбар байдлаараа  давуу талтай юм.

Ард нь 2011 онд үүсгэн байгуулагдан Монгол улсад бичил зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Ард Санхүүгийн Нэгдэл-ийн хөрөнгө оруулалттай компани юм. Бидний эрхэм зорилго бол орчин үеийн дэвшилтэт аргачлалыг ашиглан бичил зээлийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхэд оршино.

Ард Санхүүгийн Нэгдэл буюу Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа зарим компанид хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, өөрийн хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж өгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм.

Ард нь Тэнгэр Санхүүгийн Нэгдэл буюу ХасБанк, Ард Даатгал, Ард Кредит, Монет Капитал, Ард Актив, Техник Технологийн Дээд Сургууль, Номын Хишиг, Уайлд Дижитал Эйжэнси, ТэнГэр Системс зэрэг компанид хөрөнгө оруулалт хийж, удирдлагад нь идэвхтэй оролцон харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгож ажиллаж байна.