by

БСХС-гийн төслийн зээлийг БИЧИЛ БИЗНЕС эрхлэгчиддээ олгож эхэллээ2015-04-10 08:01

Ард Кредит ББСБ (Ард) нь БСХС-аас 300 сая төгрөгийн санхүүжилт авч хамтран ажиллаж эхэллээ. Бид энэхүү санхүүжилтийг Монгол Улсын дундаж болон бага орлоготой иргэд, айл өрхийн амжиргааг сайжруулахад зориулан хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох юм.

Ард нь бичил зээлийнхээ үйлчилгээг зөвхөн Улаанбаатар хотын иргэд, ААН-үүдэд олгоод зогсохгүй хөдөө орон нутгийн малчид, бизнес эхрлэгчдэд өөрийн сүлжээг ашиглан хүрч үйлчилж байна. “Бид дэвшилтэт арга барил ашиглан бичил зээлийн үйлчилгээг Монгол Улсын иргэд ААН-үүдэд хүргэх зорилготой ажиллаж байна. БСХС-тай хамтын ажиллагаагаа эхлүүлсэнээр бид зорилгодоо хүрэхэд нэг алхам урагшиллаа” хэмээн Ард-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг цохон тэмдэглэллээ.

БСХС нь Монгол Улсын Засгийн Газар, Дэлхийн Банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Тогтвортой амжиргаа 2″ төслийн хүрээнд хөдөө орон нутагт бичил санхүүгийн үйлчилгээг арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-аар дамжуулан хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан бичил санхүүгийн мэргэжлийн сан юм.