by

“БАРИАД СУЛЛАХ” АЯН2015-04-27 14:42

Цэнгэг спорт загасчлалын клубээс санаачлан Мод тарих аянг 2014 оны 5 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг аянг 2013 оноос төлөвлөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багт орших Далхай нуурын орчимд 1000 ширхэг 3 настай нарс мод тарьж, модоо хамгаалах хашааг барих ажлыг хийж гүйцэтгэлээ. Мод тарих аянд нэгдэж байгаль дэлхийгээ хайрлах, ширгэж буй хос Далхай нуурыг сэргээхэд өчүүхэн ч болов хувь нэмрээ оруулсан нэг хүсэл зорилготой залуучууддаа талархал илэрхийлье. Мөн бид “Catch and Release” буюу бариад суллах утагтай аянг  дэмжиж оролцож байгаа анхны байгууллага болсондоо баяртай байна. Цаашид мод тарих аянг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсон Цэнгэг спорт загасчлалын клубын гишүүдэд цаацдын ажилд нь өндөр амжилт хүсэж хамтран ажиллахдаа таатай байна.

Tsengeg club (2) Tsengeg club Catch and Release 2 Catch and Release3 Catch and Release