by

АРД КРЕДИТ ББСБ-ЫН ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ.2019-02-18 15:19

Өнөөдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр Ард Кредит ББСБ-ын хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээж цан цохих үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

Анхдагч зах зээлийн захиалга 2 сарын 18-наас 3 сарыг 1-ний хооронд үргэлжлэх бөгөөд нийт хувьцааныхаа 25 хувийг буюу 70,000,000 ширхэг хувьцааг нийтэд санал болгон 4.90-5.425 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлэх юм. Үүнээс анхдагч зах зээлд санал болгон арилжаалах хувьцааны 50 хувь буюу 35,000,000 ширхгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг 70 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувь буюу 35,000,000 ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэг бүрийг 70-85 төгрөгөөр олон нийтэд санал болгоно. Ийнхүү олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд зах зээлд дөнгөж гараад буй Ард Апп-аар дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг харилцагчиддаа хүргэх болно.

Ард Кредит ББСБ-ын IPO-д оролцохдоо аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцааны захиалга өгч болохоос гадна Ард Апп болон АрдX апп-уудыг ашиглан онлайнаар захиалга өгөх боломжтой.

Тус IPO-ны андеррайтэраар Ард Капитал ҮЦК, туслах андеррайтэраар Ард Секюритиз ҮЦК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн ИЭлСи ХХН, үнэлгээний байгууллагаар БДО Аудит ХХК, аудитын байгууллагаар Далайван Аудит ХХК тус тус ажилласан юм.

Ард Кредит нь санхүүгийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, зах зээлд манлайлан ажиллах зорилготойгоор анх 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттай Монгол Улсын тэргүүлэх банк бус санхүүгийн байгууллагын нэг юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компаниуд:
-MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК
-MSE:AIC (05480) Ард Даатгал ХК
-MSE:JIV (03262) Жинст-Увс ХК (Хөрөнгө Оруулагч Үндэстэн)

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй доорх хаягаар холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас: 7707-3322, 77078080

И-мэйл хаяг: info@ardcredit.com

Вэб сайт: www.ardcredit.com