by

Ард Кредит ББСБ нь Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийх, нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа.2019-02-15 18:56

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны 1 сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ард Кредит ББСБ-д Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийх, нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлийг олголоо.

 

Ард Кредит ББСБ нь санхүүгийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, зах зээлд манлайлан ажиллах зорилготойгоор анх 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2013 онд Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттай компани болсон юм. Бид сайн засаглал, ил тод байдлыг дээдэлсэн, иргэн бүр өөрийн үйлчлүүлдэг санхүүгийн байгууллагынхаа хувьцааг эзэмшиж, ашиг шимээс нь хүртэх боломжийг бий болгох зорилтыг дэвшүүлэн ажилласны үр дүнд олон нийтийн эзэмшлийн Финтек Банк болон дахин мэндлэх болсныг харилцагч, үйлчлүүлэгч, хувьцаа эзэмшигч та бүхэндээ дуулгахад таатай байна.

 

Ард Кредит ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг энэ талаар “Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч, манай компанийн хэтийн зорилт, зорилгыг дэмжсэн Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Биржийн удирдлагад хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх олон нийтийн эзэмшлийн Финтек Банк болох зорилгодоо бид нэг алхам ойртлоо. Ард Кредит компани Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.

 

Санхүүгийн Зохицуулах Хорооны хурлын шийдвэрээр Ард Кредит ББСБ ХХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 70,000,000 /далан сая/ ширхэг хувьцааг нийтэд санал болгон 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлэх зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс анхдагч зах зээлд санал болгон арилжаалах хувьцааны 50 хувь буюу 35,000,000 /гучин таван сая/ ширхгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг 70 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчид, үлдэх 50 хувь буюу 35,000,000 /гучин таван сая/ ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэг бүрийг 70-85 төгрөгөөр олон нийтэд санал болгох юм. Ийнхүү олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, зээлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулах бөгөөд цаашдаа Ард гар утасны аппликэйшнээр дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг харилцагчиддаа хүргэхээр болсныг мэдэгдэхэд таатай байна.

 

Тус IPO-ны андеррайтэраар Ард Капитал ҮЦК, туслах андеррайтэраар Ард Секюритиз ҮЦК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн ИЭлСи ХХН, үнэлгээний байгууллагаар БДО Аудит ХХК, аудитын байгууллагаар Далайван Аудит ХХК тус тус ажиллаж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй доорх хаягаар холбоо барина уу.

 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас: 7707-3322, 77078080

И-мэйл хаяг: info@ardcredit.com

Вэб сайт: www.ardcredit.com