by

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: Ард Кредит ББСБ (Ард) нь Худалдаа Хөгжлийн Банк-наас 250 сая төгрөгийн санхүүжилт авч хамтран ажиллаж эхэллээ.2015-07-27 10:39

Ард Кредит ББСБ (Ард) нь Худалдаа Хөгжлийн Банк-аас 250 сая төгрөгийн санхүүжилт авч хамтран ажиллахаар боллоо. Бид энэхүү санхүүжилтийг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суугаа иргэд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний санхүүгийн хэрэгцээнд шаардлагатай зээлийг тогтвортой хүргэхэд ашиглах юм. Ард нь бичил зээлийн үйлчилгээг зөвхөн Улаанбаатар хотын иргэдэд олгоод зогсохгүй хөдөө орон нутгийн малчид, бизнес эрхлэгчдэд өөрсдийн сүлжээг ашиглан хүрч үйлчилж байна.

Untitled-1 (1)

Ард-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг “Бид дэвшилтэт арга барил ашиглан бичил зээлийн үйлчилгээг Монгол Улсын иргэдэд илүү ойртуулан хүртээмжтэй хүргэх зорилготой ажиллаж байна. Худалдаа Хөгжлийн Банк-тай хамтын ажиллагаа эхлүүлснээр бид зорилгодоо хүрэхэд нэг алхам урагшиллаа” хэмээн цохон тэмдэглэлээ.

Худалдаа Хөгжлийн Банк нь олон талт үйл ажиллагаатай, тэргүүлэх зэргийн банкны хувьд том, жижиг дунд, жижиг харилцагчдын зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэсэн, үнэ цэнэтэй банкны үйлчилгээг хөгжүүлэн хүргэж, үйлчилгээнээс хүртэх сэтгэл ханамжийг байнга, хамгийн өндөр түвшинд байлгахад зорин ажилладаг Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч, шинийг санаачлагч ууган банк юм.  


Ард нь 2011 онд үүсгэн байгуулагдан Монгол улсад бичил зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Ард Санхүүгийн Нэгдэл-ийн хөрөнгө оруулалттай компани юм. Бидний эрхэм зорилго бол орчин үеийн дэвшилтэт аргачлалыг ашиглан бичил зээлийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхэд оршино.


Ард Санхүүгийн Нэгдэл буюу Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа зарим компанид хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, өөрийн хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж өгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Ард нь Тэнгэр Санхүүгийн Нэгдэл буюу ХасБанк, Ард Даатгал, Ард Кредит, Монет Капитал, Ард Актив, Техник Технологийн Дээд Сургууль, Номын Хишиг, Уайлд Дижитал Эйжэнси, ТэнГэр Системс зэрэг компанид хөрөнгө оруулалт хийж, удирдлагад нь идэвхтэй оролцон харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгож ажиллаж байна.